Иргэд есдүгээр сарын 22-нд дунд сургуулиудын спорт зааланд үнэ төлбөргүй тоглох боломжтой

Энэ жилийн “Авто машингүй өдөр”-ийг “Авто машинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү өдрийг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Тэд хуралдаанаараа авто машингүй өдрийн бэлтгэл ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан гаргасан аж. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажиллаж байна.

Тэрээр тухайн өдөр зохион байгуулах ажлын төлөвлөгөөтэй танилцаж, хариуцан ажиллах байгууллага болон Ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өгчээ. Авто машингүй өдрийн хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгаж иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …