Монголын Нууц Товчоо дэлгэцийн бүтээлийн эхний 10 ангийг үнэ төлбөргүй үзэх боломжтой


Монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд, Монголын Нууц Товчоог бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, олон улсад таниулах ажил бодитой үргэлжилж байна.

Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа ач холбогдолтой.

“МНТ түгээмэл эх” төслийн дараагийн шат болох Монголын Нууц Товчоог дэлхийн түгээмэл хэлээр дэлгэцийн бүтээл- motion illustration төрлөөр бүтээж нээлтээ есдүгээр сарын 4-ний 14:00 цагт хийх гэж байна.
Тэнгис кино театрт болох нээлтийн өдрүүдэд цувралын эхний 10 ангийг үнэ төлбөргүй үзүүлэхээр зохион байгуулагчид төлөвлөжээ.

Үзвэрийн хуваарь:

Есдүгээр сарын 4- 6-ны өдрүүдэд Тэнгис кино театрын 3 танхимаар 10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00 цагуудад тус тус олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Мөн SkyMedia-ийн хэрэглэгчид есдүгээр сарын 4- 23-н хүртэл үнэгүй үзэх боломжтой.


 

Санал болгох мэдээ

ХОВД: Шилдэг өвлөн уламжлагч, туульч Н.Дамдиндорж 750 гаруй шавь бэлтгэжээ

Ховд аймгийн Дуут сумын харьяат, монгол туулийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Нацагийн …