С.Наранбаатар нарын 2,27 кг хар тамхийг устгалд оруулжээ

cocaine03-middle download (1)Шүүхийн хүчин төгөл­дөр шийдвэрийн дагуу цаг­даа, прокурор, шүүхийн бай­гууллагын холбогдох алба­ныхан өчигдөр нууцын зэрэглэлтэй газарт очиж 2.27 кг хар тамхи устгалд оруулав. Энэ үеэр Баянзүрх дүүр­­гийн Шүүхийн шүүгч О.Энхтуяа “Энэ оны нэг­дүгээр сард С.Наранбаатар нарын есөн хүнд холбогдсон хар там­хины холбоотой хэргийн тогтоол хүчин төгөлдөр болсны улмаас эд мөрийн баримтыг нь уст­галд орууллаа. Уг ажил­лагаанд Баянзүрх дүүр­гийн ерөнхий шүүгчийн захи­рамжаар зургаан хүний бүрэлдэхүүнтэй комисс то­милогдон ажиллалаа.

Бид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалыг хийдэг” гэлээ.

Уг хэрэг нь 2010-2011 оны хоо­ронд үйл ажил­лаагаагаа явуулдаг байсан хар тамхины бүлэг хэ­мээх С.Наранбаатар нарт холбогдох хэрэг билээ.

Тэд Диат­сиатилморфин буюу героин нэртэй уг хар тамхийг хилээр оруулж улмаар БНХАУ-ын Бээжин хотоор дамжин Гуанжу му­жид тээ­вэрлэхийг зав­дах үедээ баригдсан юм.

С.Наран­баатар нар гурван шатны шүүхээр орсон ч чанга дэг­лэмтэй хорих ангид 10-15 жилийн ял эдлэхээр болсон билээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …