Беларусь улсад наймдугаар 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан өсвөрийн 13 дахь, Мастерын найм дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 орны тамирчид хурд хүч сорин өрсөлдлөө. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Холбооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон, Олон улсын шүүгч М.Ариунболд, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил, ерөнхий дасгалжуулагч Н.Баярмөнх, дасгалжуулагч Ч.Доржсүрэн, тамирчдыг К.Сейтхан ахлан нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. Монголын тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар Mастерын ангилалд хоёрдугаар байрт, нийт багийн дүнгээр есдүгээр байрт орлоо.
Медаль хүртсэн тамирчид
- Г.Энхжаргал – Алт /1-р данны түль/
- Г.Энхжаргал – АЛТ /-68 кг – Тулаан/
- Б.Оюунжаргал – АЛТ /-75 кг – Тулаан/
- Д.Маналжав – АЛТ /Хатуу биет хугалах/
- Ө.Гантөмөр – МӨНГӨ /-73кг – Тулаан/-Эр
- Ц.Даваасүрэн – МӨНГӨ /-80кг – Тулаан/-Эр
- Б.Оюунжаргал – МӨНГӨ /3-р данны түль/
- Багийн түль – МӨНГӨ /Г.Энхжаргал, Б.Оюунжаргал, Д.Маналжав, Н.Гэрэлмаа/
- Р.Сайханжаргал – ХҮРЭЛ /3-р данны түль/-Эр
- Д.Маналжав – ХҮРЭЛ /-54кг – Тулаан/
- Н.Гэрэлмаа – ХҮРЭЛ /-61кг – Тулаан/
- А.Чагцал – ХҮРЭЛ /+75кг – Тулаан/
- Багийн түль /Г.Энхжаргал, Б.Оюунжаргал, Д.Маналжав, Н.Гэрэлмаа/ – ХҮРЭЛ
- Багийн тулаан /Г.Энхжаргал, Б.Оюунжаргал, Д.Маналжав, Н.Гэрэлмаа/ – ХҮРЭЛ медаль хүртлээ.