Их мастер А.Энхтуул 100 шатарчинтай зэрэг тоглоно

Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор санаачлагаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготой бөгөөд соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборт 9 дугаар сарын 02-нд буюу энэ ням гарагийн 12 цагт болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглох юм байна. 100 суудалтай танхимд тоглолт болох тул шатар сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг Их мастер А.Энхтуул уриалсан.

Тэрээр “Зэрэг тоглолт нь мэргэжлийн шатарчин хүн шатар сонирхогчдод өөрийгөө хожих боломж олгодог тоглолт юм. Олон төсөл хөтөлбөрийн хүрээнд зэрэг тоглолтуудыг хийдэг. Хамгийн олон нь гэвэл нэг зэрэг 100 орчим хүнтэй тоглож байсан. Маргаашийн зэрэг тоглолтод нас, хүйс харгалзахгүй шатар сонирхогчдоо ирж оролцоорой гэж уримаар байна” гэсэн юм. Түүнтэй тэнцсэн болон түүнийг хожсон шатарчдад “Зайсан хилл” цогцолборын хамт олны зүгээс гарын бэлэг бэлдээд байгаа юм байна.

Мөн Их мастер А.Энхтуул шатарын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэхээр шатрын сургалт явуулж байгаа юм байна. Өдөрлөгийн үеэр сургалтынхаа талаар мэдээлэл өгөх аж.

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …