Индонези улсад өнгөрсөн ням гарагт амжилттай өндөрлөсөн “Азийн спортын наадам-2018” тэмцээнд Японы багийн усанд сэлэлтийн тамирчин Рикако Икее эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрлөөс нийт 6 алт, 2 мөнгөн медаль хүртэж, энэхүү наадмын “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин” хэмээх шагналыг хүртжээ.
“Хамгийн үнэ цэнэтэй тамирчин хэмээх сайхан шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Энэхүү шагналыг хүртэнэ гэж төсөөлөөгүй явсан тул маш их гайхсан” гэж Р.Икее ням гарагт Жакарта хотын төвд байрладаг Азийн наадмын хэвлэлийн төвд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэсэн байна.
18 настай Р.Икее 50 метрийн чөлөөт сэлэлт, 50 метрийн араар даллах сэлэлт, 50 болон 100 метрийн эрвээхэй сэлэлт зэрэг усанд сэлэлтийн спортын зургаан төрлөөс алтан медаль хүртсэн ажээ.
Японы тамирчин Рикако Икее Азийн наадмын түүхэнд энэхүү шагналын эзэн болсон хамгийн анхны эмэгтэй тамирчин болсон байна. Тэрбээр одоо 2020 оны Токиогийн Олимпын наадмын бэлтгэлдээ орох аж.