11 сумоч зодог тайлжээ

01d74306fd5f56cegreatЯпоны сүмогийн холбоо энэ сарын 2-нд хуралдаж, ирэх 11 дүгээр сарын 10-нд Фүкүока хотноо эхлэх Кюүшюү башёд жюүрёо зиндаанд дэвших бөхчүүдийн талаар хэлэлцжээ.

Өнгөрсөн намрын тэмцээнд макүшитагийн баруун жигүүрийн 4-өөс барилдан 4 ялж, 3 унасан “Кисэ” дэвжээний Хигоножёо шинээр жюүрёод дэвшихээр боллоо. Тэрбээр Японы Биеийн тамирын дээд сургуулиас төрсөн 7 дахь цолтой бөх болж байна. Хуралдаанаар мөн “Садогатакэ” дэвжээний Котомисэн, “Касүганэ” дэвжээний Кимүряма нар жюүрёод дахин барилдахаар болжээ. Эстонийн Барүто, Монголын Широнорюү нарын 11 бөх зодог тайллаа гэж Сүмогийн холбооноос зарлалаа. “Садогатэкэ” дэвжээний орос бөх Аран өнгөрсөн тэмцээнд 12 ялагдсан, мөн дэвжээ нь хаагдаж байгаа зэрэг шалтгаанаар зодог тайлна гэж сэтгүүлчдэд ярьсан ч одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …