А.Амарсанаа сүмо бөхийн эрүүл мэндийн үзлэгт тэнцжээ

Монголын сүмогийн нэгэн ирээдүй гэгдэж байгаа А.Амарсанаа Фүтагояма дэвжээнд орохоор болсон талаар бид мэдээлсэн билээ. Өнөөдөр тэрбээр сүмо бөхийн шинэ бөхийн эрүүл мэндийн үзлэгт орж, тэнцсэн байна. 19 настай А.Амарсанаа нь өнгөрсөн жил  ёкозүна болсон бөгөөд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний үзүүр түрүүнд Асашёорюү аваргын дүү С.Бямбасүрэнг ялсан юм.

Гадаадын анхны дунд сургуулиудын ёкозүна цолт Амартүвшингийн Амарсанаа өндөр 183 см, жин 135 кг гарсан байна. Мэдээж түүнийг сүмогийн мэргэжилтэн, сэтгүүлч нар ихэд сонирхож байгаа. А.Амарсанаа “Бага багаар дээшлэн, сэкитори” болох хүсэлтэй. Дунд сургуульд байхдаа цол авч чадаагүй бол Монголдоо харих гэж байлаа. Харин дунд сургуулийн ёкозүна болсон болохоор мэргэжилд аль хүртэл дээшилж чадахаа үзэхээр шийдсэн” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …