ЦЕГ: Хүүхдийнхээ фэйсбүүкийг шалгаад танихгүй хүн байвал unfriend хийе

Цагдаагийн байгууллагаас хүүхэд холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа “UNFRIEND хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл хийлээ.

Unfriend хөдөлгөөний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Монгол Улсад интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсөж байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргийн гаралт 2017 онд улсын хэмжээнд 299 бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 хэрэг бүртгэгджээ.

Тухайлбал, “ЭМО” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж олон тооны, ихэвчлэн хүүхэд, залуучуудыг гишүүн болгон элсүүлж, амиа хорлох, буруу үйлд уриалсан тоглоом тоглуулж байсан нь тогтоогдсон. Мөн иргэн Б нь бага насны хүүхдүүдтэй чатаар харилцаж, нөхөрлөн, тэдний 200 гаруй зургийг цуглуулсан байсан.

Мөн “Санхүү өгнө, авна”, “Сайн ахтай болъё”, “Хөөрхөн дүүтэй болж, санхүүгээр дэмжинэ” нэртэй зарын цаана биеэ үнэлэх, садар самуунтай тэмцэх тухай хуулийн эсрэг гэмт хэргүүд их гарч байна.

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч болчихоод хаана хандахаа мэдэхгүй, эцэг эхээсээ нуугаад хэлдэггүй. Иймээс цагдаагийн байгууллагад хандвал, хэргийг шалгаад таслан зогсоох боломжтой. Цахим гэмт хэргээс сэргийлэх үүднээс дуучин А cool /Б.Анхбаяр/, МЗХ-той хамтраад unfriend хөдөлгөөнийг эхлүүллээ. Энэ хөдөлгөөн маргаашаас эхлээд 22 хоног үргэлжилнэ. 700 орчим ЕБС-д хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэгдэнэ. Арга хэмжээний хүрээнд Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж мэдээлсэн юм.

Дуучин А cool  “Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг бидэнд иржээ. Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна. Таны хүүхэдтэй танихгүй хүн найзалж байвал найз биш болгох, сэрэмжлүүлэх цаг үе ирсэн байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ фэйсбүүк рүү ороод яг өөрийнх нь найз байна уу, өөрөө таниж байна уу, үгүй юу гэдгийг шалгаад танихгүй хүн байвал unfriend хийгээрэй гэж уриалмаар байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …