Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит СЭРСЭН ТАЛ дуу хөгжмийн наадам 2018 хүрээнд Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд энэ сарын7-нээс 9ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны нээлт энэ сарын 8-ны өдөр болно.

Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ЗДТГ, Жаргалтхаан сумын  нутгийн зөвлөл ажиллаж байна.

Дэмжигч байгууллагаар БСШУСЯ, Хэнтийн аймгийн ЗДТГ, Хэнтийн аймгийн нутгийн зөвлөл оролцож байгаа аж.

Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны нээлтэд МУАЖ А. Долгор, МУГЖ Г. Эрдэнэбат,МУГЖ Ц. Түвшинтөгс, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Д. Ариунбаатар, МУСТА Б.Урангоо, МУСТА Д.Отгонжаргал нарын уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирж хөгжмийн зохиолч Б. Шаравын алдарт бүтээлүүдийг тайзнаа эгшиглүүлнэ.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …