Ардын жүжигчин Н.Сувдаар ахлуулсан баг Баянхонгор аймагт ажиллаж байна

Улсын Драмын Эрдмийн Театр 2018 оны намар цагийн аялан тоглолтоо БАЯНХОНГОР ӨВӨРХАНГАЙ аймгуудад зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 3-наас эхлэн МУАЖ, Төрийн соёрхолт  Н.Сувдаар ахлуулсан менежментийн баг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Баянхонгор аймагт 9 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын тайзнаа уран бүтээлүүдээ тоглох эхлэх юм.
Тус менежментийн багт УДЭТеатрын жүжигчин МУГЖ, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, маркетинг төлөвлөлтийн албаны менежер СТА Б.Гэрэл, СТА жүжигчин А.Чингүн, кассны нярав Б.Ариунзул, жолооч А.Амарсанаа нар ажиллаж байна гэж Улсын Драмын Эрдмийн театраас  мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …