Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 20-нд эхэлнэ

Энэ сарын 20-27-нд Азербайжаны нийслэл Баку хотноо 2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Найман өдрийн турш үргэлжлэх тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй 14 жинд болон багийн төрлөөр явагдана. Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны тэмцээнийг манай оронд SPS HD телевиз шууд дамжуулан үзүүлэхээр бэлдэж байна.

Хуваарь ёсоор хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 14 цагаас хэсгийн барилдаанууд эхлэх бол медалийн төлөөх шигшээ барилдаануудыг өдөр бүрийн 20 цагаас хүлээн авч үзэх боломжтой.

Тэмцээний тайлбарыг манай шилдэг тайлбарлагчдын нэг С.Шижирбат тайлбарлах үзэгчдийн хүртээл болгох юм. Манай улсын хувьд ДАШТ-нд оролцсон цагаас хойш 4 алт, 4 мөнгө, 13 хүрэл нийт 21 медаль хүртсэн амжилтаар 18 дугаар байрыг эзэлж байна.

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …