Чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээнд Т. Тулга, Ө. Батзул нар хагас шигшээд шалгарчээ

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өчигдөр Якутад эхэллээ. Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж, 65 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул нар хагас шигшээд шалгарлаа. Т.Тулга Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчиг ялж хагас шигшээд Буриадын Баяр Цыреновтой, Ө.Батзул Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуровыг ялж хагас шигшээд Красноярскийн Эрик Жиоевтой тус тус хүч үзнэ.

74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 1/8 шигшээд эзэн орны Герман Устиновт, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн шөвгийн наймд Ираны Акбар Базригалехт ялагдсан. Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарвал манай бөхчүүдэд дагах барилдаан гарах юм.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …