3Х3 сагсан бөмбөгийн баг ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

FIBA 3×3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Малайз улсад зохион байгуулагдсан FIBA 3×3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж, тэмцээний хүрэл медалийн эзэд болов.

Манай баг тус тэмцээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожин үндсэн “B” хэсэгт орсон юм. Үндсэн хэсэгт Йордан, Индонез гэсэн Азийн шилдэг багуудыг дутуу гаргаж хожсоноор “B” хэсгээс нэгдүгээр байраар шалгарч, шөвгийн наймд Киргизстаны багийг 21:14 харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарчээ. Хагас шигшээд  Шинэ Зеландын багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө Катарын багтай тоглохоор болсон байна.

Ийнхүү манай улсын шигшээ хүрэл медалийн төлөө огшоосон маш гайхалтай тоглолтыг үзүүлж Катарын шигшээ багийг 21-15 харьцаатай дутуу гаргаж хожсоноор анх удаа оролцсон FIBA 3×3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

 

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …