Маргааш “Хүй долоон худагт” Адуучин тэмцээн болно

Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах “АДУУЧИН” тэмцээн энэ ням гарагт болно. Улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид оролцоно.

Уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах тэмцээнүүдээс гадна Улсын филармонийн “Морин хуур” чуулга, “Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бужигчид, морины дуугаараа олонд танигдсан дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөнө. Мөн морьтон баатруудын тоглолтууд үзүүлнэ.

 “Адуучин” тэмцээн 10 дугаар сарын 6-ны 10:00-16:00 цагт монгол наадмын төв Хүй долоон худагт болно.

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …