Бока Хуниорс багийн довтлогч Карлос Тевес Аргентины шигшээ болон “Манчестер Юнайтэд” багуудад хамт тоглож байсан Лионель Месси, Криштиану Роналду нарын ялгааны талаар ярьжээ.
Тевес “Би Мессиг биеийн тамирын танхимд байхыг нь хэзээ ч хараагүй. Түүнийг бэлтгэл сургуулилт хийж байхыг нь бараг үзээгүй шүү. Тэр бол байгалиас заяасан авьяаслаг тоглогч. Дахин давтагдахгүй хөлбөмбөгчин.
Роналдугийн хувьд тэр зааланд бараг амьдардаг гэж хэлж болно. Өдөржингөө зааланд өнждөг хүн. Хар үүрээр ирээд л тэндээ бэлтгэлээ хийдэг. Хөдөлмөр түүнийг мундаг тоглогч болгосон” хэмээн өгүүлжээ.