Э.Содномпилжээ Азийн аварга боллоо

Япон улсын Китакюүшюү хотноо зохион байгуулж буй пара пауэрлифтингийн Ази тивийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна.

Уг тэмцээнээс гавьяат тамирчин, “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт  Э.Содномпилжээ 107 кг-д хүчээ сорин өрсөлдөж Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр алтан медалийн эзэн болохдоо Ази тивийн дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөжээ. Э.Содномпилжээ өмнөх амжилтыг 4 кг-аар ахиуллаа.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …