Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малагахотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд зохиогдож байна. Энэхүү тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор, ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг зургаан төрөлд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү 80 насандаа дэлхийн аварга боллоо.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …