НИТХ-ийн Тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа. Хуралдаанд Тэргүүлэгч С.Амарсайхан, П.Баярхүү, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа нар оролцов.
Тус хуралдаанаар “Журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн XVIII хуралдаан зарлах тухай Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулав.
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 56 дугаар тогтоолын дагуу Хууль зүй, дотод хэргийн яаманд Жижиг дунд үйлдвэрийн тухай журмын төслийг бүртгүүлэхээр явуулсны дагуу Хууль зүй дотоод хэргийн яамнаас НИТХ-д хандан дүгнэлт санал ирүүлжээ.
Тус дүгнэлтийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 сарын 05 сарын 03-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу НИТХ-ын Ээлжит хуралдаан зарлалаа. НИТХ-ын ээлжит XVIII хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагаас хуралдахаар товлоснооор Тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө.
НИТХ-ын ХМОНХТ