Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Азербайжан улсын Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна.

Өнөөдөр эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ийн барилдаан болно. Манай тамирчдаас Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзнэ. Тэрээр энэ дэлхийн аваргын 48 кг-ийн чансааг тэргүүлж, А хэсгийг толгойлж байна.

Мөн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Амартүвшин оролцох юм. Б. Амартүвшин дэлхийн чансааны 38-д эрэмбэлэгдэж байгаа юм.

Олимпийн хүрэл медальт Казакстаны тамирчин Г. Отгонцэцэг мөн хүч үзнэ.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …