ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар өнөөдөр барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодрох юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 70 кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал, эрэгтэйчүүдийн 90 кг-д Гантулгын Алтанбагана нар хүч үзнэ.

Ц.Наранжаргалын хувьд “B” хэсэгт багтаж, эхний тойрогт Филиппиний жүдочтой барилдахаар оноолт таарчээ. Харин Г.Алтанбагана “A” хэсэгт багтаж, хоёрдугаар тойрогт Польш-Израилийн жүдочдийн аль ялсантай нь барилдана.

Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаан 20:00 цагт эхэлнэ.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …