Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс Монголын баг тамирчид 4 алтан медаль хүртжээ

Хэвтээ шахалтын  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-24-нд АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулж шилдгүүдийг тодруулахад Монголын баг тамирчид 4 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд манай улсаас таван  тамирчин оролцож, ийнхүү зургаан медальтай эх орондоо ирж байна. Тодруулбал, Equipped буюу хэрэглэлтэй төрлийн М1 ангилал 105 кг-д С.Баяртөгс, -120 кг-д Ц.Баярхүү тус тус алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн -120 кг-д Эрдэнэхүү мөнгө,  +120 кг-д Б.Алтангэрэл алтан медаль авлаа.

Харин Classic буюу хэрэглэлгүй төрлийн М1 ангилал -120 кг жин Ц.Баярхүү алт, насанд хүрэгчдийн 120 кг-д О.Мөнхбат хүрэл медаль тус тус хүртэж, Монгол Улсынхаа Төрийн далбааг Дубайн тэнгэрт мандуулжээ.

 

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …