Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ) Азарбайжаны Баку хотод өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.

Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн хүрэл медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Чехийн бөх Лукасыг ялж, медалийн тавцанд зогслоо. Тэрбээр шөвгийн наймд “Рио 2016” олимпийн мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялснаар хагас шигшээд үлдээд байсан юм. Улмаар Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилид дийлдэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Чехийн Лукасыг яллаа.

Тэрээр  хүнд жинд хүрэл медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдочоор тодорлоо. Өнгөрсөн 2017 онд олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ДАШТ-ий +100 кг-д хүрэл медаль хүртсэн билээ.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …