Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  тус улсын Баку хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгч нар санал солилцож, энэ сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзахдаа ярилцсан хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих асуудлаар ярилцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтдаа Баку хотын “Үндэсний Гимнастика Арена” спортын ордонд болж байгаа Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн багийн тэмцээний үдээс өмнөх барилдаануудыг үзэж сонирхлоо.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …