“Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын наадам эхэллээ

“Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн фестиваль УДЭТ-ын тайзнаа энэ сарын 26-нд Ч.Найдандоржийн бүтээл “Чөлөөт хос” жүжгээр нээлтээ хийлээ.

Тус фестивальд Монгол, АНУ, Солонгос, Якут, Тува, Болгар улсын уран бүтээлчид өрсөлдөж байна. Тэдний моно жүжгийн тоглолт ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Есдүгээр сарын 28-нд 11:00 цагт Тува “Инстадрама” /Улсын хүүхэлдэйн театрт/ Жүжигчин: Айзаана Чулбак-оол, Найруулагч: Сузаана Ооржак

Есдүгээр сарын 29-нд 17:00 цагт БНСУ “Пумба” /Улсын хүүхэлдэйн театрт/ Жүжигчин: Мүн Жүн Су

Есдүгээр сарын 30-нд 11:00 цагт Монгол Улс “4:48 Психоз” Жүжигчин: Л.Эрдэнэ-Очир, Найруулагч М.Боролдой 17:00 цагт БНСУ “Мама” /”Мөнх тэнгэр” жуулчны бааз/ Жүжигчин: Ким Рио Вон

 

 

Санал болгох мэдээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь …