АНУ-д үзүүлэх тусламжид шаардагдах хөрөнгийг нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 19-ний өдөр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Тэрээр тус улсын Умард болон Өмнөд Каролин, Виржина мужид болсон “Флоренс” хар шуурганд олон хүн амь насаа алдаж, эд материалын их хэмжээний хохирол учирсанд Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс эмгэнэл илэрхийлж, 100 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Хүмүүнлэгийн тусламжаар олгох тэмээний 1415 ширхэг ноосон хөнжил худалдан авах, гамшгийн голомтод хүргэхэд шаардагдах хөрөнгийг нөөц хөрөнгөөс гаргахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Санал болгох мэдээ

Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч …