Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд товлосон боловч Бөхийн өргөөнд үймээн гарч цуцлагдсан. Монгол бөхийн өргөөг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газар битүүмжилж, хамгаалалтад аваад байгаа тул ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг ирэх Бямба гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулахаар болсон байна. Өнгөрөгч долоо хоногт нээлтийн барилдаанд барилдахаар улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай, улсын начин Д.Гантулга, Б.Амарзаяа, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик нараас гадна шинэхэн начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Д.Цэрэнтогтох нарын тэргүүтэй 100 гаруй бөх бүртгүүлсэн байжээ.