Биеннальд шилдгээр шалгарсан зураач М.Баярмагнайд 65 сая төгрөг олгоно

Засгийн газрын  өчигдрийн ээлжит хуралдаанаар Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор  шийдвэрлэлээ. БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн Биеннальд “Миний нутаг” монгол зургийн бүтээлээр оролцон шилдгээр шалгарсан юм.

Биенналь нь дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан юм. Монгол Улс тус наадамд 2015 онд анх удаа оролцож байсан түүхтэй. Биеннальд оролцсоноор Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь өсгөх, хөгжүүлэх, цаашилбал хотын соёлын нэг хэсэг болгон төлөвшүүлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой ажээ.

 

Санал болгох мэдээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь …