“Ulaanbaatar international pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн Спортын төв ордонд өнгөрсөн Бямба гаригт боллоо. Монгол Улсад хоёр дахь удаагаа болж буй уг тэмцээнд АНУ, Унгар, БНХАУ, Бразил, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 411 тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм.
Тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт Найдангийн Түвшинбаярын хөвгүүд барилджээ. Жюү жицүгийн тэмцээнд хоёр дахь жилдээ оролцсон Т.Манлай, Т.Мандах нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
“Аав шигээ бөх болох сонирхолтой. Сууж үүрэх мэх хийх дуртай. Сайн бөх болохыг хүсдэг учраас гэртээ бэлтгэл хийдэг хэмээн” тэд тэмцээний дараа хэлсэн байна.