2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө 3 хот өрсөлдөнө

2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн хотууд дундаас гурван хотыг сонгосон тухай Олон Улсын Олимпийн Хорооноос мэдээлэв.

Пүрэв гарагт Аргентин улсад болсон тус хорооны уулзалтын үеэр Канадын Калгари, Шведийн Стокгольм, Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудыг сонгох шийдвэрийг гаргажээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтийг анх долоон хот гаргасны дунд Японы Саппоро болон Швейцарийн Сион зэрэг хот багтаж байсан юм.

2026 оны өвлийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг ирэх оны есдүгээр сард Олон Улсын Олимпийн Хороо албан ёсоор зарлах ажээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …