Шүүгч Рокитбэй “Алтан баззер” Б. Нарандэлгэрт бэлэглэв

Монгол HD телевизийн бэлтгэн хүргэдэг “Авьяаслаг монголчууд” шоу гурав дахь жилдээ үзэгчдэд хүрч байгаа билээ. “Авьяаслаг монголчууд” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо.

Энэ удаагийн шоуны үеэр хоёр дахь “Алтан баззер”-ын эзнээр авьяаслаг залуу Б.Нарандэлгэр шалгарсан юм. Тэрбээр шүүгчдийг болон үзэгч түмнийг Хөвсгөлийн тайгд аваачихаа хэлж үзүүлбэрээ үзүүлэн “Алтан баззер”-ын эзнээр тодров.

Эхлэлээсээ төгсгөл хүртэлх үзүүлбэр нь шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөснөөс гадна шүүгч Рокитбэйгийн сэтгэлийг хөдөлгөж чадлаа.

Шүүгч Рокитбэй “Би ойрын хэдэн жил хөгжмөөс ийм мэдрэмж аваагүй юм байна. Одоо ч шокноосоо гарахгүй байна”хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …