Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болж буй залуучуудын зуны спортын III олимпийн наадамд 206 орны 4000 гаруй тамирчид спортын 32 төрөлд өрсөлдөж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монгол Улсын баг тамирчдаас жүдо бөхийн эмэгтэй 52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр жүдо бөхийн эрэгтэй 55 кг-ын жинд Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртээд байсан бол Л.Сосорбарам медалийн буухиаг үргэлжлүүллээ.

“Буэнос-Айрес 2018” наадамд Монголын 11 тамирчин, есөн дасгалжуулагчийн хамт оролцож байна. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар жүдо бөхийн тамирчин Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртэж, Монголын баг 22-р байрт бичигдэж байна.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …