хамтлагийн дуучин, жүжигчин Ц.Мөнх-Од олонд нийтэд дуулахаас гадна кинонд тоглож илүү танигдсан. Тэгвэл орчин цагийн Ромьео маань хайр дурлалаа олсон төдийгүй ирэх жил хурим найраа хийхээр төлөвлөж буйгаа дуулгалаа. Хайрын сэдэвтэй жүжиг, клипэнд ихэвчлэн эсрэг талын дүрд тоглож явсан түүнд аймхай хүүхнүүд ер таалагддаггүй гэнэ.
Магадгүй, бусдын хайр дурлалыг бусниулж яваа овилгогүй залуугийн дүрээр олонд танигдсан болохоор охид хүүхнүүд итгэдэггүй байж болох юм. Энэ талаар жүжигчин Ц.Мөнх-Од саяхны нэгэн ярилцлагадаа илэн далангүй өгүүлсэн бөгөөд “Би уг нь гурван охин дүүтэй хүн. Эмэгтэй хүний сэтгэлийг ойлгож, уучилж чадна. Гэтэл одоогийн хүүхнүүд хүнд итгэхээ больчихсон юмуу даа. Хайр сэтгэл минь үнэн шүү гээд байхад л ер итгэхгүй гэж мэд. Өөрсдийг нь хуурчих вий гэхээс үнэн голоосоо айдаг. Яахав, тэднийг муу залуус гомдоосон байж болно. Харин надад иймэрхүү аймхай, романтик бус хүүхнүүд таалагддаггүй” гэж ярьжээ.
Тэрбээр хайртай бүсгүйгээ олоод төд удалгүй хамт амьдрахаар шийдсэн бөгөөд “Заяаны хань зам дээр” гэдэг үг туйлын үнэн болохыг ийнхүү мэдэрсэн гэнэ лээ.