Хойд Солонгосын их удирдагч өөрийн экс найз бүсгүйгээ хамтлагийн гишүүдийнх нь хамт өнгөрсөн 8 дугаар сард олон нийтийн өмнө цаазалсан.
Харин цаазлуулсан хамтлагийн гишүүдтэй тус улсын тэргүүн хатагтай Ли Сол Жү хамтарч ажилладаг байсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ.
Тэднийг өөрсдийнхөө тоглосон садар самуун бичлэгийг гадаад улс оронд өндөр үнээр худалдах гэж байсан учраас цаазалсан гэж тайлбарладаг. Гэтэл тус садар самуун бичлэгт тэргүүн хатагтай Ли Сол Жү өөрөө хамт тоглосон байдаг бичлэгийг олон нийтэд хүрэхээс өмнө холбогдох хүмүүсийг ийнхүү цаазлуулсан байна.
Олон нийтэд зориулж бус зөвхөн өөрсдөө үзэх зорилгоор бүтээсэн энэ бичлэгт тэргүүн хатагтайн гардаг хэсэг багагүй гэнэ.
Хамтлагийн гишүүдийг цаазлуулснаас хойш тэргүүн хатагтай олны өмнө дахин үзэгдээгүй гэнэ. Энэ талаарх бодит мэдээллийг өмнөд Солонгост дүрвэсэн хойд Солонгосын иргэд илчлэхээр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: МНБ