Э.Энхмаа залуучуудын олимпийн аварга боллоо

 Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо болж байгаа залуучуудын олимпиад буудлагын төрөлд Э.Энхмаа  аваргын алтан медаль хүртлээ.

Тус олимпийн буудлага спортын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа, Унгарын буудагч Залан Пеклер нарын баг, ОХУ болон Мексик тамирчдаас бүрдсэн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн холимог багийн төрөлд аваргаар тодорчээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …