Жүжигчин С.Өлзийхүү “Нинжин сэтгэл”-ээр нийгмийг сэрээлээ

“Хас фильм” студи, урлагийг дэмжигч “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино энэ сарын 12-нд кино театруудад нээлтээ хийлээ. Киноны гол дүрд хошин урлагийн мастеруудын нэг СТА, жүжигчин С.Өлзийхүү, түүний охин Х.Баярмаа, АНУ-д амьдарч, урлагаас нэлээд хөндийрөөд байсан жүжигчин С.Отгонцэцэг, кино урлагийн салбарын эрэлттэй жүжигчдийн нэг П.Шүүдэрцэцэг гээд энэ цагийн нэлээд чадварлаг эмэгтэй жүжигчид тоглосон нь киног хүлээх үзэгчдийн тоог нэмэгдүүлсэн юм. Хүсэн хүлээсэн өдөр болж “НИНЖИН СЭТГЭЛ” кино үзэгчдийн нижгэр алга ташилтан дор амжилттай нээлтээ хийсэн билээ.Нээлтээ хийгээд ердөө гурав хонож байгаа ч жинхэнэ уран бүтээл гэж юу болох, уран бүтээлч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг ойлгодог, мэдэрдэг үзэгчид театр луу зөвхөн “НИНЖИН СЭТГЭЛ”-ийг үзэхээр зорьж байна.

Хүний мөс, итгэл сэтгэл, хайр үгүйлэгдсэн энэ цаг үед “НИНЖИН СЭТГЭЛ” кино нээлтээ хийсэн нь нэг талаараа нийгмийг сэрээж байна гэх олон нийтийн сэтгэгдэл ч сошиал орчинд нэлээд түгээд байгаа юм.Нэг талаараа жүжигчин С.Өлзийхүүг уянгын, драмын төрлийн кинонд гол дүр бүтээсэнд талархах үзэгчид олон байв.

 

Тэр бол өнөө цагийн кино төдийгүй хошин урлагийн салбарын цөөхөн хэдэн чадварлаг эмэгтэй жүжигчдийн нэг. Тиймээс ч дорвитой, чанартай уран бүтээлд дүрээ мөнхөлж үлдээхийг фэнүүд нь битүүхэн хүсэн хүлээдэг байсан. Тэр ч фэнүүдийнхээ хүслийг биелүүлж, өөрийгөө батлан харууллаа. Цаг хугацаагаа онож төрсөн “НИНЖИН СЭТГЭЛ” киноноос та эрээд олоогүй, хайгаад харагдаагүй хүний сэтгэлийн нандин мөн чанаруудыг мэдрэх биз ээ.

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …