Б.Мишээлт “Eindhoven Box Cup”-аас алтан медаль хүртлээ

Нидерланд улсад болсон олон улсын А зэрэглэлийн “Eindhoven Box Cup” боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт алтан медаль хүртлээ.

Тус тэмцээн аравдугаар сарын 11-нээс 14-ний хооронд болсон бөгөөд нийт 18 орны 112 тамирчин оролцсоноос Монголын боксын багийнхан гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар шилдэг багаар шалгарсан байна.

Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт нь 2014 оны Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын А зэрэглэлийн олон улсын тэмцээний алт, 2015, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, 2018 оны “India Open” олон улсын тэмцээний мөнгөн медальт тамирчин юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …