Германы Кельн хотод нэгэн эмэгтэйг барьцаалсан этгээд өөрийгөө террорист “Лалын улс” бүлэглэлийг дэмжигч гэжээ. Энэ тухай барьцаалагдсан хүнийг суллах ажиллагааг удирдан явуулсан Клаус Рюшеншмитхэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, “эмийн санд орж хүн барьцаалахдаа гэмт этгээд хүмүүст өөрийгөө террорист “Лалын улс” бүлэглэлийн гишүүн байна гэж хэлсэн аж”.
Гэмт этгээд тодорхойгүй бодис бүхий хийн баллонууд авч явж байсан бөгөөд дор хаяж хоёрыг нь скочооор бөхөлсөн байжээ. Цагдаа нарыг эмийн санд орохыг оролдох үед гэмт этгээд барьцааны хүнийг шатаахыг завдсан байна. Уг этгээд галт зэвсэгтэй төстэй зүйл гартаа барьсан байсан бөгөөд цагдаа нар гал нээж аюулгүй болгожээ. Гэмт этгээдийг эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засал хийсэн байна.
“Эмийн сангийн арын хэсэгт цагдаа нар мөн хий бүхий олон тооны баллон олж илрүүлсэн. Нэг, хоёрыг нь гэмт этгээд барьцаалагдсан хүний биед бэхэлсэн байсан” гэж Рюшеншмит нэмж хэлжээ.
Өчигдөр Германы Кельн хотын төмөр замын төв буудлын дүүрэгт тусгай албаныхан барьцаалагдсан хүнийг суллах ажиллагаа явуулсан юм. Гэмт этгээд болон барьцаалагдсан хүн шархадсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн байна. Хэргийн газар мөрдөн шалгах ажил явуулах үед төмөр замын буудал болон ойролцоох гудамжуудыг хэдэн цагийн хугацаанд хааж, төмөр замын харилцааг хэсэгчлэн зогсоожээ.