АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгажээ

Өнгөрсөн баасан гарагт Сомалийн төв нутагт өгсөн агаарын цохилтоор “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгасан гэж АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдлээ. “Аль-Шабаб” босогчдын бүлэглэлийг устгах зорилгоор Сомалийн хүчинтэй хамтран явуулж буй ажиллагааны хүрээнд Харардере хотын орчимд өндөр нарийвчлалтай цохилт өгсөн бөгөөд уг цохилтод энгийн иргэд өртөөгүй гэж мэдэгдэлд мөн дурдав.АНУ-ын агаарын цохилт өгөх ажиллагаа өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд уг цохилтын үеэр 100 босогчийг устгасан байна. Сомалигоос гадна манай олон улсын түнш орнууд “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой “Аль-Шабаб” бүлэглэлийг устгах амлалт өгсөн билээ гэж АНУ-ын Африк дахь цэргийн командлал мэдэгджээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …