1. 2019 онд төсөв дээр 2,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний тал нь гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж, үлдсэн нь улсын төсвөөс санхүүжнэ.
2. 2019 онд Солонгос улсын зээлийн шугамаар нийт 150 сая төгрөгөөр 10 аймагт цахилгаан станц барих ажил эхэлнэ. Үүнд Архангай
a. Баянхонгор
b. Говь-Алтай
c. Говьсүмбэр
d. Дундговь
e. Завхан
f. Өвөрхангай
g. Сүхбаатар
h. Хэнтий
i. Төв аймгууд багтаж, нэг аймагт тус бүс нь 38 тэрбум төгрөгийн цахилгаан станц баригдах юм.
3. Зээлээс хийгдэх өөр нэг бүтээн байгуулалт бол дөрвөн аймагт баригдах махны үйлдвэр юм. Нийт 48 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Махны үйлдвэр Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Архангай аймагт Хятадын зээлээр хэрэгжинэ.
4. Өмнөх жилүүдэд сургууль цэцэрлэг барих зураг төсөл нь хэн нэгэн хүний дураар, өөр өөр өртөгтэй хийгддэг байсан. Үүнийг цэгцэд оруулж “Жишээ зураг” гэдэг тогтолцоог бий болгосон. Энэ нь яамнаас тогтоосон нэг жишиг зургийн дагуу сургууль цэцэрлэг баригддаг болно гэсэн үг. Ингэхдээ мэдээж тухайн орон нутгаас хамаараад төсвийн бага зэрэг өөрчлөлт орно.
5. Орон нутагт баригдаж байгаа цэцэрлэг сургуулийн барилга 3 тэрбум гэсэн мөртлөө нийслэлд баригдаж байгаа нь хэд дахин өндөр өртөгтэй байдаг. Учир нь хувийн хэвшлийн концессээр баригдаж байгаа учраас тэгж өндөр өртөгтэй хийгддэг байсан. Тиймээс У.Хүрэлсүхийн засгийн газар өөрчилж сонгон шалгаруулалтаар хийгддэг байх зарчмыг баримталж байгаа.
6. Ирэх жил цалин тэтгэвэр нэмэгдүүлэх долоон арга хэмжээн дээр 720 тэрбум орчмыг төсөвлөсөн. Үүнээс 280 тэрбум орчим цалингийн нэмэгдэлд зарцуулна. Энэ нь инфляцийн төвшинтэй уялдуулж төрийн албан хаагчдын цалин ирэх жил 10 орчим хувиар нэмэгдүүлж байгаа хэлбэр. Цалинг инфляцын төвшингөөс дээгүүр нэмбэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хөөрөгдөл бий болдог эрсдэлтэй. Үүний жишээ өнгөрсөн жилүүдээс бэлхэн харж болно. Өмнөх жилүүдэд 30-40 хувь нэмэгдүүлснээс үүдээд үнийн хөөрөгдөл бий болж, цалингийн нэмэгдэл иргэдийн амьдралд бодит утгаараа нөлөөлөөгүй. Энэ алдааг дахин давтаж болохгүй. Монгол улсад зөвхөн төрийн албан хаагчид биш хувийн хэвшилд ажилладаг хүмүүс ч гэсэн байдаг гэдгийг тооцоолох учиртай.
7. ЖДҮ-ийн санд 335 тэрбум дээр нь нэмэгдээд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төсөл хөрөнгө оруулалт нэмэгдээд 645 тэрбум орчим төгрөг эргэлтийн сантай. Үүнийг зөв зохистой зарцуулж чадахгүй байгаа. ЖДҮ-ийн сан дээр аудитын шалгалт явуулахад шаардлага хангахгүй байхад зээл олгосон, зээлийн хүүг буруу тогтоосон, үзэмжээрээ зээл олгосон гээд маш олон зөрчил илэрсэн. Дээр дурдсан 335 тэрбум нь улсын төсвөөс өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн карманаас гарч байгаа мөнгө. Тиймээс хяналттай, зөв зохистой яг хэрэгтэй хүндээ очдог зээлийг ЖДҮ-ийн олгох ёстой. Үүний тулд Банк болон ЖДҮ-ийн төлөөллүүдийг оролцуулж зээл олгох хяналтын тогтолцоо бий болгох хэрэгтэй.
8. 2018 оны төсөв 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан ч зээл авч энэхүү алдагдлыг санхүүжүүлэхгүй байгаа. Учир нь төр мөнгөө төрийн сан руу татсан. Тухайлбал татвар төлөгчдийн мөнгийг бүгдийг нь арилжааны банк дээр байршуулдаг байсан. Тэгчхээд улсад мөнгө хэрэгтэй болоход арилжааны банканд байршуулсан өөрийн мөнгөнөөс өндөр хүүтэйгээр 14-30 хоногийн хугацаатай зээлдэг байлаа. Үүнийг таслан зогсоож арилжааны банкнуудад байршуулсан бүх мөнгөө төрийн сан луу татаж авсан. Мөн Гадаадаас авсан зээл тусламжийн мөнгийг арилжааны банкнуудад байгуулдаг байсныг төрийн санд байршуулсан. Тиймээс одоо гадаад дотоодоос зээл авах шаардлагагүй болж байгаа юм.
9. Өнөөдөр Монголын бүх хүүхдийн 80 хувьд нь “хүүхдийн мөнгө” олгож байгаа. Тэрхүү 80 хувь нь 920 мянга орчим хүүхэд байдаг. 920 мянган хүүхдээс 28 мянга нь огт хүүхдийн мөнгө авахгүй байгаа гэсэн судалгаа гарсан. Тэдэнд хүүхдийн мөнгө шаардлагагүй гэж үзэж өөрсдөө авахгүй байгаа гэсэн үг. Тиймээс ирэх жилээс бүх хүүхдэд ялгаварлалгүй мөнгө олгон. Ингэхдээ хүсэлт гаргахгүй, өөрсдөө хүүхдийн мөнгө шаардлагагүй гэж үзэх байгаа хүн байвал мөнгө олгохгүй гэсэн үг. Энэ нь одоогоор бүрэн батлагдаагүй хуулийн төсөл хэлбэрээр яригдаж байгаа асуудал юм.
10. Урьд өмнө нь Засгийн Газар дараагийн Засгийн Газартаа өр өвлүүлдэг байсан. Тухайлбал Ирээдүйн өв сан 1,1 их наяадын өртэй санг У.Хүрэлсүхийн засгийн газар хүлээж авсан. Тэрхүү өрийг дарж анх удаагаа Монголын засгийн газар, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар баялгаасаа 553 тэрбум төгрөгийн Монголын ард түмэнд хадгаламж хэлбэрээр бий болгож өгч байна. Үүнийг 2030 он хүртэл хөндөх эрхгүй. Өнөөдөр зарим хүмүүс энэхүү мөнгийг аваад зарчихъя гэсэн бодолтой гүйж байгаа. Би үүний эсрэг эцсээ хүртэл тэмцэж 2030 он хүртэл хадгална гэж бодож байна.