АТГ-аас хурандаа Ч.Болдбаатарыг 1.3 сая ам.долларын хэрэгт холбоогүй гэв

АТГ-аас цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар 1.3 сая ам долларын хэрэгт холбогдолгүй болохыг албан ёсоор мэдэгдэв. Олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн сайтаар “ЦЕГ-ын Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас АТГ-д хандсан бөгөөд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн дугаар хэрэгт Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураасан гэх нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг энэ сарын 2-ны өдөр “Цагдаагийн алба хаагч уг хэрэгт холбогдолгүй” гэж залруулга мэдээлэл өгч байсан юм.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …