“Авьяаслаг Монголчууд-3” шоунд  дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин оролцов

Дуучин Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуучид дотроо хоолойн цараараа бусдаасаа ялгарч чаддаг чадалтай дуучин. Удмаараа урлагийн элит гэр бүл гэсэн тодотголтой дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин Э.Есүй охин нь том болжээ. Одоогоос гурван жилийн өмнө  ээжийнхээ багийн төрхтэй ижилхэн уянгалаг яруухан хоолойгоор “Миний ээж тэмээчин” дууг уяртал дуулсан бичлэгийг цахим сүлжээнд олон хүн үзэж, түүний авьяастайг нь биширч, магтан бичиж байсан.

 

Тэгвэл өдгөө 12 настай Э.Есүй охин “Авьяаслаг Монголчууд-3” шоуны гурав дахь дугаарт оролцсон юм.  Э. Есүй охин сандралаасаа болоод өнгө алдах, солгойрох зэрэг алдаа гаргаж байсан ч гурван шүүгч “Түүний төрөлхийн дуулах авьяас, хоолойны чадалд итгэж байна. Тиймээс дахин нэг боломж олгоё” хэмээн тэнцүүлсэн юм.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …