Зүү залгисан байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргажээ

3Хилийн 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг заставын офицер, дэслэгч нь зодож дарамтлан зүү залгиулсан гэх хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ.

Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг Увс аймгийн цагдаагийн хурандаа Д.Бадамрагчаагаас Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжавт хүргүүлжээ.

Хүсэлтэд: Хилийн 311 лүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, байлдагч Пүрэвдоржийн Хэнмэдэхийг заставын офицер, дэслэгч Н.Баатар зодож, дарамтлан зүү залгиулсан тухай мэдээллийн дагуу шалгахад П.Хэнмэдэхэд дарамт учруулсан нь тогтоогдоогүй.

Харин  байлдагч П.Хэнмэдэх нь цэргийн албанаас зайлсхийх зорилгоор өөрийн биед гэмтэл учруулж, зүү залгисан болох нь тогтоогдсон тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлийн “биедээ гэмтэл учруулах замаар цэргийн албанаас зайлсхийсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Тиймээс хилийн 0164 дүгээр ангид байгаа байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй байгаа тул түүнийг мөрдөн байцаалтад үрүүлнэ үү.

гэсэн байна.

Гэтэл байлдагч П.Хэнмэдэхийн аав Пүрэвдорж “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний хүүг тэр офицер дарга нар нь бичиг мэдэхгүйгээс нь болж байнга зодож дарамтладаг байсан гэсэн. Тэдний энэ гэмт үйлдэл нь ил болоход хүүг минь Чи үхчихгүй яасан юм хэмээн одоо ч дарамтлаж байгаа” гэсэн билээ.

Нээрэн л цэргийн алба хаагчдыг өмнөх оны цэргүүд болон ахлах цолтой удирдлагууд нь зодож, дарамтладаг гэсэн мэдээлэл нийгмийн дунд баримт нотолгоотойгоо ил байдаг. Гэвч цэргийн алба хаагчид дарга нараасаа айснаас болж эл бүгдийг нүдээ анин, амаа дараад өнгөрдөг, зарим нэгэн сэрэглэн сүүхээтэй нь ая эвийг нь олж байгаад бага зодуур амсаж нэг жилийн хугацааг дуусгаж бушуухан гэртээ харьдаг гэсэн мэдээлэл ч байдаг билээ.

Магадгүй цэрэг цагдаагийн байгууллагынхан өөрсдийн сэвтсэн нэрийг аврахын тулд байлдагч П.Хэнмэдэхийг золионд гаргаж байж болох юм.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …