ОУХМ Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ

Польшийн Бяла-Подляска хотноо хүндийн өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

  Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 113 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ.ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цом хүртэж байсан юм.

Энэ төрөлд алтан медалийг 127 кг-ийн жин өргөж Канадын туйванч М.Чаррон,  хүрэл медалийг 109 кг жин өргөж Австралийн тамирчин К.Руоз нар хүртжээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …