Орон нутгийн театруудын шилдэг бүтээлийн шалгаруулалт амжилттай болов

БСШУСЯ Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын Театрын музей хамтран Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Орон нутгийн театруудын бүсчилсэн ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018 улсын YIII үзлэгт уралдааны Баруун бүсийн шалгаруулалтыг Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгууллаа.

Баруун бүсийн уралдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Завхан аймгуудын Хөгжимт Драмын театруудын 150 гаруй уран бүтээлчид оролцон хүч авьяасаа сорилоо.

   Уралдаанд, Баян-Өлгий аймаг Э.Оюуны зохиол “Хэзээ ч мартахгүй”,  Баянхонгор аймаг  Э.Оюуны орчуулга, Фридрих Шиллер “Хар санаа хайр сэтгэл”, Завхан аймаг Э.Оюуны найруулга Ч.Лодойдамба С.Баярсайханы цомнол “Гарын таван хуруу”, Ховд аймаг Э.Оюуны орчуулга, Карло Гольдони “Хоёр эзний нэг зарц”,  Увс аймаг Э.Оюуны зохиол “Дорлиг сэрлээ” жүжгүүдээр оролцлоо.

Шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч,  шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр,  шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүрийн эзэд тодорч ШИЛДЭГ БҮТЭЭЛ – ГРАН ПРИ шагналыг Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт драмын театр  “Гарын таван хуруу” жүжгээр хүртсэн юм.

  Уралдааны үеэр Завхан аймгийн Хөгжимт драмын театр, Монголын театрын музей  Э.Оюуны амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж уран бүтээлчид үзэгчиддээ толилуулсан юм.

 

Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …