Dua Lipa-гийн BlackPink хамтлагтай хамтран дуулсан ‘’Kiss and Make up’’ дуу цацагдлаа 

Английн дуучин Dua Lipa, Өмнөд Солонгосын “YG” энтертайнментийн шинээр гарсан охидын хамтлаг BlackPink хамтлагтай хамтран дуулсан ’Kiss and Make up’’ дуу энэ сарын 18-нээс цацагдаж эхэллээ.

Дуучин Dua Lipa өнгөрсөн 9-р сарын 4-нд твиттертээ 25 дуунаас бүрдсэн цомгоо танилцуулсан юм.Тус цомгийн жагсаалтад BlackPink хамтлагтай хамтарсан ‘’Kiss and Make up’’ нэртэй дуу багтсан.
Dua Lipa-г өнгөрсөн тавдугаар сард Сөүлд аялан тоглолтоо хийх үеэр түүний тоглолтыг BlackPink-ийн гишүүд болох Жэнни, Лиза нар үзэж энэ үеэс л тэд дотно танилцаж хамтдаа дуу гаргах талаар ярилцсан байх гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …