Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод өнгөрөгч баасан гаригт эхэлсэн. Энэ удаагийн ДАШТ чөлөөт бөхийн төрлөөр эхэлсэн бөгөөд Монголын тамирчдын медалийн салхийг Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалиар эхлүүллээ.
Эрэгтэй 61-ын жинд өрсөлдсөн Т.Түвшинтулга өчигдөр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Бека Ломтазег 6:3-аар ялж, ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Т.Түвшинтулга ДАШТ-д гурван жил дараалан оролцож, хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна.