ОУХМ Б.Мөнхзаяa алтан медаль хүртлээ

БНХАУ-ын Шиань хотод энэ сарын 20-нд болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд эмэгтэйчүүдийн бүтэн марафон буюу 42 км зайн уралдаанд ОУХМ Б.Мөнхзаяa аваргын алтын медалийг хүртлээ.

Тэрбээр 2:31:01 цагийн амжилтыг үзүүлж, Монгол улсын рекорд амжилтыг дахин шинэчлэн тогтоосон байна. Мөн эрэгтэйчүүдийн хагас марафон буюу 21 км-ын зайн уралдаанд ОУХМ Д.Гантулга 1:06:51 цагийн амжилтаар хүрэл медаль хүртжээ.

Б.Мөнхзаяа өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн наадмын бүтэн марафоны төрөлд оролцож, долдугаар байр эзэлсэн юм. Тэрбээр тухайн үед 2:40:14 цагийн амжилтыг үзүүлж байсан бол энэ удаа өөрийн тогтоож байсан улсын рекордыг 2:31:01 болгон шинэчиллээ. Б.Мөнхзаяа Зэвсэгт хүчний 327-р ангийн тамирчин бол Д.Гантулга мөн Хилийн 0208-р ангийн тусгай ангийн тамирчин билээ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …