Мисс А.Бөртэ-Үжин “Miss Grand International” тэмцээнд оролцож байна

Дэлхийн гоо сайхны гурван том тэмцээний нэг болох “Miss Grand International” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 20 настай мисс А. Бөртэ-Үжин оролцож байна.

Тэрбээр 2017 оны аравдугаар сард БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Miss Supertalent of the world” буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцож нэгдүгээр байр эзэлж байсан юм.Тус тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр  Мьянмарт зохион байгуулагдана.

“Miss Grand International”тэмцээний финалын шалгаруулалт нийт оролцогчдоос нэг гоо бүсгүйг олон нийтийн саналаар Топ 10-т үлдээх бөгөөд санал хураалтын дүнг өнөөдөр болох шалгаруулалтаар зарлан танилцуулах юм байна.

Тиймээс уншигч та  дараахь аргаар саналаа өгөөрэй.

1. Та гар утасныхаа App store болон Play store-оос Star Phone App гэж бичиж хайгаад утсан дээрээ татна.

2. Татсан аппликэйшн руу ороод Contact гэсэн хэсгээс MGI Miss Grand International гэсэн бичгэн дээр дарж орно.

3. Vote гэснийг сонгоод Mongolia гэсэн дээр дарвал “1 vote for FREE” гэсэн хэсэг гарж ирэх бөгөөд уг цэсэн дээр дарж саналаа өгнө.

 Саналаа өгч Монгол Улсыг төлөөлөн оролцож буй А. Бөртэ-Үжинг дэмжээрэй.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …