MУГЖ Т. Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлыг Энэтхэг хэлээр дуулжээ

Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний дурсгалд зориулан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлын дууг үндэсний язгуур урлагийн “Жонон” хамтлагтай хамтран Энэтхэг хэлээр дуулж, дүрсжүүлжээ.

Тус уран бүтээлийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 21-нд твиттер хуудаснаа жиргэж ,клипийг Youtube дахь өөрийн хуудсандаа байршуулжээ.


Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …